
Luckin coffee
Luckin Coffee нь 2017 онд БНХАУ-д байгуулагдсан, богино хугацаанд дэлхийн хамгийн хурдтай өссөн кофе брэндүүдийн нэг юм. “Technology-driven new retail coffee” буюу технологид суурилсан шинэ үеийн кофены худалдаа гэсэн үзэл баримтлалаар үйл ажиллагаагаа явуулж, кофег өдөр тутмын хэрэглээ болгож, хэрэглэгчдэд ойр, хүртээмжтэй, чанартай бүтээгдэхүүнээр хангаж ирсэн.